5 дугаар зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх үйл ажиллагаанд баримтлах зарчим

ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх үйл ажиллагаанд баримтлах зарчим

5.1.Төрөөс генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглахад дараах зарчим баримтална:

5.1.1.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурлах;

5.1.2.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хамгаалах, зохистой ашиглах;

5.1.3.шийдвэр, үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх;

5.1.4.үр шимийг шударга, эрх тэгш хүртэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.