9 дугаар зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн Мэргэжлийн зөвлөл

ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн Мэргэжлийн зөвлөл

9.1.Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий бие даасан, хараат бусаар ажиллах орон тооны бус Мэргэжлийн зөвлөл /цаашид "Мэргэжлийн зөвлөл" гэх/ ажиллана.

9.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Мэргэжлийн зөвлөлийн дүрмийг баталж, бүрэлдэхүүнийгтомилж, чөлөөлнө.

9.3.Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох салбарын эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна.

9.4.Мэргэжлийн зөвлөл дараах чиг үүрэгтэй:

9.4.1.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах;

9.4.2.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх биосоёлын тэмдэглэл, энэ хуулийн 8.3-т заасан төрийн захиргааны төв байгууллагаас батлах салбарын ёс зүйн дүрмийн төсөлтэй танилцаж, зөвлөмж гаргах;

9.4.3.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиг олох зорилгоор ашиглах, биохайгуул хийх, судлах хүсэлтийг хянаж дүгнэлт гаргах;

9.4.4.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн судалгааны ажлын үр дүнтэй танилцаж, дүгнэлт гаргах;

9.4.5.энэ хуулийн 16.1-д заасан үр шимийн гэрээний хэрэгжилтийг хянаж дүгнэлт гаргах;

9.4.6.генетик нөөцтэй холбоотой тухайн уламжлалт мэдлэгийн эзэмшигчийг тогтоох талаар дүгнэлт гаргах.

9.5.Мэргэжлийн зөвлөлийн гишүүд чиг үүргийн хүрээнд олж авсан мэдээллийн нууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хадгалах үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 9.4.3, 9.4.4, 9.4.5, 9.4.6-д заасан судалгааны үр дүн, баримт бичигтэй танилцахын өмнө ашиг сонирхлын мэдүүлгийг бөглөнө.

ГЕНЕТИК НӨӨЦ, ГЕНЕТИК НӨӨЦТЭЙ ХОЛБООТОЙ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙГ БҮРТГЭХ, ХАДГАЛЖ ХАМГААЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.