12 дугаар зүйл. Бусад хангамж

ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Бусад хангамж

12.1.Энэ хуулийн 3.1-д заасан этгээдэд дараах зориулалтаар зардал санхүүжүүлэх, зарцуулахыг хориглоно:

12.1.1.үндсэн үйл ажиллагаа нь шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй этгээдийн албаны гар утасны зардлаас бусад гар утасны зардал; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.1.2.ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт, эсхүл өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардал; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

12.1.3.хэвлэлийн захиалгын төлбөр;

12.1.4.хуулиар зөвшөөрөөгүй бусад.

12.2.Энэ хуулийн 12.1.3-т номын сан болон байгууллагын үндсэн үйл ажиллагаатай шууд холбоотой мэргэжлийн төрөлжсөн хэвлэл захиалга хамаарахгүй. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.