14 дугаар зүйл. Эрдэнэсийн сангийн харуул, хамгаалалт
14.1.Эрдэнэсийн сан төрийн хамгаалалтад байна. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.2.Эрдэнэсийн сангийн хамгаалалтыг Монголбанктай байгуулсан гэрээний дагуу цагдаагийн байгууллага эрхлэн гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.3.Эрдэнэсийн сангаас эрдэнэсийг бусад газар шилжүүлэх, байршуулах, тээвэрлэх ажлыг энэ хуулийн 14.4-т заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
14.4.Эрдэнэсийн сангийн тээвэрлэлт, харуул, хамгаалалтын журмыг Монголбанкны Ерөнхийлөгч болон Цагдаагийн төв байгууллагын дарга хамтран батална. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭД, БУСАД БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ