15 дугаар зүйл. Хүн, хуулийн этгээд, бусад байгууллагын эрх, үүрэг

ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Хүн, хуулийн этгээд, бусад байгууллагын эрх, үүрэг

15.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт эрдэнэс эзэмшигч хүн, хуулийн этгээд, бусад байгууллага нь эрдэнэсийн санд худалдах эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлийг сорьц тогтоох эрх бүхий хуулийн этгээд, эсхүл сорьцын асуудалэрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулсан байх үүрэгтэй.

15.2.Хүн, хуулийн этгээд, бусад байгууллага нь эрдэнэсийн санд худалдах болон хадгалуулах эрдэнэсийн үнийг хэлэлцэн тохирох, нэхэмжлэн авах эрхтэй.

15.3.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монголбанкны хүсэлтийн дагуу түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн бүртгэл, мэдээллийг гаргаж өгнө.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.