2 дугаар зүйл. Эрдэнэсийн сангийн хууль тогтоомж
2.1.Эрдэнэсийн сангийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Валютын зохицуулалт, гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, удирдахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.