3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."эрдэнэс" гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, байгалийн төрцийг;

3.1.2."үнэт металл" гэж алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осмийг;

3.1.3."үнэт чулуу" гэж доржпалам, бадмаараг, маргад эрдэнэ, индранил, сувдыг;

3.1.4."Эрдэнэсийн сан" гэж төрийн нэрийн өмнөөс Монголбанк эрхэлж, бүрдүүлж, хамгаалж, эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгаа эрдэнэс, түүний дагалдах зүйл, хөрөнгийн хуримтлалыг;

3.1.5."байгалийн төрц" гэж онцгой чамин дүрс хэлбэртэй, ховор өнгөтэй, байгалийн тогтцоороо олдсон үнэт металл, эрдэнийн чулууг;

3.1.6."эрдэнийн чулуу" гэж олон улсад хэвшсэн ангилалыг харгалзан эрх бүхий байгууллагаас тодорхойлсон ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулууг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.