19 дугаар зүйл. Хариуцлага
19.1.Энэ хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас гадна зохион байгуулах хороо дараах хариуцлагыг хүлээлгэнэ:
19.1.1.Үндэсний их баяр наадмын тухайн үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, үндэсний сур болон шагайн харваанаас хасах;
19.1.2.тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;
19.1.3.энэ хуульд заасан журмыг зөрчиж бөх, уяач, сурын болон шагайн харваачид цол, чимэг олгосон бол олгосон цол, чимгийг хураах, олгосон эрх бүхий албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан арга хэмжээг авах.
19.2.Уралдаанч хүүхдэд энэ хуулийн 13.1-д заасан стандартын шаардлага хангаагүй хэрэглэл хэрэглүүлсэн хурдан морины уяачийг Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд нэг жилийн хугацаанд морио бүртгүүлэх, уралдуулахгүй байх саналыг салбар хороо зохион байгуулах хороонд хүргүүлж, мэдээллийн санд оруулж, шийдвэрлүүлнэ.