20 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх

20.1.Улсын баяр наадам болон аймгийн баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны бүртгэлтэй холбоотой маргааныг дээд шатны хороо хоёр хоногийн дотор шийдвэрлэнэ.

20.2.Сумын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл аймгийн хороонд, аймгийн болон салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл зохион байгуулах хороонд гомдол гаргана.

20.3.Зохион байгуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.