21 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
21.1.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үндэсний спортын төрлөөр бөх, сурын болон шагайн харваач, уяачид олгосон улс, аймаг, сумын цол хүчин төгөлдөр байна.
21.2.2003 оноос өмнө олгосон бөхийн цол, амжилтын эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбоо тогтооно.
21.3.Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааныг энэ хуулийн 15.1.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулна.
21.4.Энэ хуулийн 10.11-д заасан бүртгэлд адуун сүргийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүртгүүлэх ажлыг Засгийн газар зохион байгуулна.
21.5.Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР