3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар зохицуулаагүй үндэсний спорттой холбоотой харилцааг Биеийн тамир, спортын тухай хуулиар зохицуулна.
3.2.Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулахаас бусад үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, сурын болон шагайн харваатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.