4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."Үндэсний их баяр наадам" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баярыг;
4.1.2."үндэсний спорт" гэж Биеийн тамир, спортын тухай хуулийн 4.1.5-д заасныг;
4.1.3."допинг" гэж Биеийн тамир, спортын тухай хуулийн 4.1.14-т заасныг;
4.1.4."Олон улсын допингийн эсрэг агентлаг" гэж Биеийн тамир, спортын тухай хуулийн 4.1.15-д заасныг.