12 дугаар зүйл. Хөлөг онгоцны ахмад, түүний эрх, үүрэг
12.1.Хөлөг онгоцны багийг ахмад удирдана.
12.2.Хөлөг онгоцны ахмад нь хөлөг онгоцыг удирдан зохион байгуулах, хөлөг онгоц аялалд гарах болон аяллын үеийн аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалах, хөлөг онгоц дээрх дэг журмыг сахиулах, багийн гишүүд, зорчигчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалах, ачаанд учирч болзошгүй гэмтэл, хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
12.3.Ахмад нь багийн гишүүдийг урамшуулах, сахилгын дүрмийн дагуу арга хэмжээ авах эрхтэй.