13 дугаар зүйл. Далайн мэдэгдэл гаргах
13.1.Хөлөг онгоц далайд аялах, боомтод зогсох үед байгалийн болон техникийн аюул, ослын улмаас үүссэн нөхцөл байдал нь хөлөг онгоц эзэмшигч эд хөрөнгийн нэхэмжлэл гаргах үндэслэл болохоор байвал ахмад нь хөлөг онгоц эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор уг боомтын тогтоосон журмын дагуу өөрийн улсын дипломат төлөөлөгчийн газар, эсхүл тухайн улсын эрх бүхий албан тушаалтанд далайн мэдэгдэл гаргаж болно.
13.2.Далайн мэдэгдэлд аюул, ослын нөхцөл байдал, итгэмжлэгдсэн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар ахмадын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тусгасан байвал зохино.