16 дугаар зүйл. Хөлөг онгоц дээр хүн төрөх, нас барах
16.1.Хөлөг онгоц дээр хүүхэд төрсөн болон хүн нас барсан тохиолдолд ахмад хөлөг онгоцны эмч, хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан баримт үйлдэж, энэ тухай хөлөг онгоцны дэвтэрт тэмдэглэл хийнэ.
16.2.Ахмад нас барсан хүний эд хөрөнгийн жагсаалтыг хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан үйлдэж, эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөх хүртэл хадгална.
16.3.Хөлөг онгоц далайд удаан хугацаагаар аялах үед шарилыг хадгалах боломжгүй тохиолдолд ахмад ар гэрийнхэнтэй нь холбогдож, тэднээс зөвшөөрөл авсны үндсэн дээр энэ хуулийн 16.1-д заасан баримтыг бүрдүүлэн шарилыг далайчдын ёс заншлын дагуу далайд оршуулж болно.