17 дугаар зүйл. Хөлөг онгоцны эвдрэл, гэмтэл, ослын талаар мэдээлэх
17.1.Хөлөг онгоцны аюулгүй ажиллагаанд шууд нөлөөлөхүйц эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд хөлөг онгоц эзэмшигч болон ахмад Далайн захиргаанд шуурхай мэдэгдэнэ.
17.2.Хөлөг онгоц болон түүний тоног төхөөрөмжид техникийн өөрчлөлт хийсэн бол хөлөг онгоц эзэмшигч болон ахмад Далайн захиргаанд энэ тухай долоо хоногийн дотор мэдэгдэнэ.
17.3.Хөлөг онгоц эзэмшигч болон ахмад дараах нөхцөл байдал бий болсноос хойш 24 цагийн дотор энэ тухай Далайн захиргаанд мэдэгдэнэ:
17.3.1.хөлөг онгоцны их бие, гадаргуу, тоног төхөөрөмж, хөвөгч механизмд хөлөг онгоцны аюулгүй хөвөлтөд нөлөөлөхүйц гэмтэл гарсан;
17.3.2.хөлөг онгоцонд эвдрэл гарсан, өөр биеттэй мөргөлдсөн, бусад хөлөг онгоцны хөдөлгөөнөөс шалтгаалж хөлөг онгоц ноцтой аюулд өртөх нөхцөл байдал бий болсон;
17.3.3.хөлөг онгоц хайргадсан, эсхүл осолдсон.