19 дугаар зүйл. Хөлөг онгоц дээрх хөдөлмөрийн харилцаа
19.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцны багийн гишүүдийн хөдөлмөрийн харилцааг энэ хууль, Далайн хөдөлмөрийн тухай конвенц, Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай конвенцын дагуу зохицуулна.
19.2.Хөлөг онгоцны ахмад ээлжийн ажиллагааны найдвартай, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
19.3.Ээлжийн ажиллагааг багийн гишүүд хангалттай амарч, ээлжийн ажлаа бүрэн гүйцэтгэх чадвартай байхаар зохион байгуулна.