20 дугаар зүйл. Хөлөг онгоц эзэмшигчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой хүлээх үүрэг

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Хөлөг онгоц эзэмшигчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой хүлээх үүрэг

20.1.Хөлөг онгоц эзэмшигч нь хөлөг онгоцны багийн гишүүдийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой дараах үүрэг хүлээнэ:

20.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах;

20.1.2.эрүүл мэндийг хамгаалах;

20.1.3.эрэн хайх, авран туслах ажиллагаанд шаардлагатай хэрэгслээр хангах;

20.1.4.хоол хүнс болон хэрэглээний усаар тасралтгүй хангах;

20.1.5.хөдөлмөр эрхлэх болон амрах таатай нөхцөл бүхий газар, орчныг бүрдүүлэх;

20.1.6.соёлын болон ахуйн нөхцөлөөр хангах.

20.2.Хөлөг онгоц эзэмшигч хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнийг дараах даатгалын үйлчилгээнд хамруулсан байна:

20.2.1.цалин хөлс болон бусад төлбөр, эх орондоо буцах зардлын даатгал;

20.2.2.албан үүргээ гүйцэтгэх үеийн амь нас, эрүүл мэндийн даатгал.

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан шаардлагыг хангасан хөлөг онгоц аялалд гарна.

20.4.Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх харилцааг Монгол Улсын холбогдох хууль, олон улсын гэрээгээр зохицуулна.

20.5.Хөлөг онгоц эзэмшигч нь хөлөг онгоцоо сураггүй алга болсон тохиолдолд хөлөг онгоцны нэр, албан ёсны дугаар, сураггүй алга болсон талаарх таамаглалын шалтгаан зэргийг 24 цагийн дотор Далайн захиргаанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тухай хуулиар нэмэлт оруулсан./

ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛ, ДАЛБААНЫ ЭЗЭН УЛСЫН ХЯНАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.