30 дугаар зүйл. Хөлөг онгоцыг саатуулах

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Хөлөг онгоцыг саатуулах

30.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц далайн тээврийн болон далайг бохирдлоос урьдчилан сэргийлэх талаарх олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжийн дагуу техникийн аюулгүй ажиллагааг хангаагүй, зөрчил гаргасан тохиолдолд хяналтын улсын байцаагч, хянан шалгагчийн саналыг үндэслэн Далайн захиргаа хөлөг онгоцыг саатуулж болно.

30.2.Далайн захиргаа саатуулагдсан хөлөг онгоцонд үзлэг, шалгалт хийлгэхээр хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын шинжээчийг томилон ажиллуулж үзлэг, шалгалтын тайлан авах ба уг тайланд үндэслэн хөлөг онгоцыг үргэлжлүүлэн саатуулах, эсхүл аяллаа үргэлжлүүлэх талаар шийдвэр гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.