34 дугаар зүйл. Далай ашиглах үйл ажиллагаа
34.1.Хөлөг онгоцоор далайн тээвэр хийх, баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагааг олон улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, эсхүл Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр олон улсын гэрээнд нийцүүлэн далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохицуулна.