36 дугаар зүйл. Далайн боомт ашиглалт

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Далайн боомт ашиглалт

36.1.Далайн боомт ашиглах үйл ажиллагаа нь далайн эрэг бүхий улсын боомтын тухай хууль, дүрэм, журмын дагуу зохицуулагдана.

Тайлбар: "Далайн боомт ашиглалт" гэж Монгол Улс далайн эрэг бүхий улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу түрээсэлсэн терминал, зогсоол, ачаа ачих, буулгах, хадгалах, тээвэрлэх, савлах, баглах үйл ажиллагааг ойлгоно.

36.2.Монгол Улсын Засгийн газар, далайн эрэг бүхий улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын хуулийн этгээд далайн боомтын терминал, зогсоолыг тээвэр, худалдаа, логистикийн чиглэлээр ашиглана.

36.3.Дамжин өнгөрөх таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын хуулийн этгээд дамжин өнгөрүүлэгч улсын далайн боомт дээр эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, талбай түрээслэх, түрээслүүлэх, хөрөнгө оруулалт хийх зэрэг хуульд заасан бусад бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлж болно.

ДАЛАЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

Нэгдүгээр дэд бүлэг

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.