49 дугаар зүйл. Хөлөг онгоцны даацын тэмдэглэгээ

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

49 дугаар зүйл. Хөлөг онгоцны даацын тэмдэглэгээ

49.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн 24 ба түүнээс дээш метрийн урттай, 150 тонноос дээш нийт даацтай хөлөг онгоц Даацын тэмдэглэгээний тухай олон улсын конвенцод заасан Даацын тэмдэглэгээг тодорхойлох журмын дагуу үзлэг, шалгалтад хамрагдаж, хөлөг онгоцыг ачаалахад тавих хязгаарлалт буюу даацын тэмдэглэгээ тавиулна.

49.2.Хөлөг онгоцонд даацын зөвшөөрөгдсөн тэмдэглэгээнээс илүү ачилт хийхийг хориглох бөгөөд тухайн газар нутаг, улирал, усны нягтаас шалтгаалан хөлөг онгоцны их биеийн хажуу талын усны түвшнээс ил гарах хэсгийн байж болох хамгийн бага хэмжээг баримтална.

49.3.Даацын тэмдэглэгээний хүчин төгөлдөр гэрчилгээ авах шаардлага тавигдсан буюу гэрчилгээ байхгүй, эсхүл усны түвшний зөвшөөрөгдсөн тэмдэглэгээнээс хэтэрсэн ачаа ачсан Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн аливаа хөлөг онгоцыг түүнд олгогдох гэрчилгээний шаардлагын дагуу далайд гаргахгүй.

49.4.Даацын тэмдэглэгээний үзлэгт орж, тэмдэглэгээ тавиулсан хөлөг онгоцонд Олон улсын даацын тэмдэглэгээний гэрчилгээг тав хүртэл жилийн хугацаатай олгоно.

49.5.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлээс хасагдсан болон өөр улсын далбаа мандуулан аялах эрх үүссэн тохиолдолд Олон улсын даацын тэмдэглэгээний гэрчилгээ хүчингүй болно.

49.6.Гэрчилгээний загвар нь энэ хуулийн 49.1-д заасан конвенцын хавсралтаар баталсан загвартай ижил байна.

49.7.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцны даацын тэмдэглэгээнд үзлэг, шалгалт хийх болон гэрчилгээ олгохтой холбогдсон үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага хийж гүйцэтгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.