56 дугаар зүйл. Хязгаарлалтад хамруулахгүй нэхэмжлэл
56.1.Дараах нэхэмжлэлд хариуцлагыг хязгаарлахгүй:
56.1.1.аврах ажиллагаа, эсхүл байгалийн онцгой аюул, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөлөг онгоц, түүний ачаанд учирсан хохирлын нөхөн төлбөрийн нэхэмжлэл;
56.1.2.газрын тосоор бохирдуулсны хор уршгийн нэхэмжлэл;
56.1.3.аюултай, хортой бодис тээвэрлэхтэй холбогдон гарсан хохирлын нөхөн төлбөрийн нэхэмжлэл;
56.1.4.живсэн хөлөг онгоцны үлдэгдэлтэй холбоотой нэхэмжлэл;
56.1.5.цөмийн хөлөг онгоц эзэмшигчийн эсрэг үүсгэсэн цөмийн хохирлын нэхэмжлэл;
56.1.6.ачааны үлдэгдэл хаягдлыг далайгаас цэвэрлэхтэй холбоотой нэхэмжлэл;
56.1.7.хөлөг онгоц, эсхүл аврах ажиллагаатай холбоотой үүрэг хүлээсэн хөлөг онгоц эзэмшигчийн албанд ажиллаж байгаа ажилтан, эсхүл аврагч, тэдгээрийн өв залгамжлагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, уг нэхэмжлэлийг гаргах эрх бүхий бусад этгээдийн гаргасан нэхэмжлэл.