55 дугаар зүйл. Хязгаарлалтад хамрагдах нэхэмжлэл

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

55 дугаар зүйл. Хязгаарлалтад хамрагдах нэхэмжлэл

55.1.Дараах нэхэмжлэл нь хариуцлагын үндэслэлээс үл хамааран хариуцлагыг хязгаарлах үндэслэл болно:

55.1.1.хөлөг онгоцны тавцан дээр, эсхүл хөлөг онгоцыг ашиглах, аврах ажиллагаа явуулахтай шууд холбоотойгоор хүний амь нас хохирсон буюу хүний биед гэмтэл учирсан, эд хөрөнгө алдагдсан буюу гэмтсэн, боомтын байгууламж, усны сав газар, усан зам болон усан замын жолоодлогыг чиглүүлэх тэмдэг, тэмдэглэгээнд учруулсан аливаа хохирол, түүнээс үүдэн гарсан хохирлыг барагдуулахтай холбоотой нэхэмжлэл;

55.1.2.ачаа, зорчигч, эсхүл түүний ачаа тээшийг далайгаар тээвэрлэхэд гарсан саатлаас үүдэн гарсан хохирлыг барагдуулахтай холбоотой нэхэмжлэл;

55.1.3.хөлөг онгоцны үйл ажиллагаа, эсхүл аврах ажиллагаатай шууд холбоотойгоор гэрээнд заасан бусад эрх зөрчигдсөнөөс үүдэн гарсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой нэхэмжлэл;

55.1.4.живсэн, сөнөсөн, төөрсөн, хаягдсан хөлөг онгоц болон тухайн хөлөг онгоц дээр байгаа, эсхүл байсан аливаа зүйлийг өргөх, зайлуулах, устгах, хоргүй болгохтой холбоотой нэхэмжлэл;

55.1.5.хөлөг онгоцны ачааг зайлуулах, устгах, хоргүй болгохтой холбоотой нэхэмжлэл;

55.1.6.гэм хорыг арилгах, эсхүл багасгах арга хэмжээний улмаас учирсан хохирлыг хариуцахаас бусад этгээдэд гаргасан нэхэмжлэлийг хязгаарлаж, уг арга хэмжээнээс үүдэн гарсан хохирлыг барагдуулахтай холбоотой нэхэмжлэл.

55.2.Энэ хуулийн 55.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл нь гэрээний үр дүнгийн дагуу хамааралгүй байсан ч хариуцлагын хязгаарлалтад хамаарна.

55.3.Энэ хуулийн 55.1.6-д заасан шаардлагыг зөрчсөн гэм буруутай этгээдтэй байгуулсан гэрээний урамшуулалтай холбоотой хариуцлагыг хязгаарлахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.