54 дугаар зүйл. Далайн нэхэмжлэхийн талаар хүлээх өөрийн хариуцлагыг хязгаарлах
54.1.Хөлөг онгоц эзэмшигч, гэрээгээр тээвэрлэгч, ахмад, зохицуулагч, аврах ажиллагаатай шууд холбоотой үйлчилгээ үзүүлж байгаа аврагчийн хариуцлага нь энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан нэхэмжлэлээр Далайн нэхэмжлэлийн талаар хүлээх хариуцлагыг хязгаарлах тухай конвенцод заасны дагуу хязгаарлагдана.
54.2.Хязгаарлалтад хамрагдах нэхэмжлэлийг үүргээ биелүүлээгүй хөлөг онгоц эзэмшигч, эсхүл хайхрамжгүй хандсан аливаа этгээдийн эсрэг гаргасан бол тус этгээд энэ хуулийн 54.1-д заасан конвенцоор олгосон хариуцлагын хязгаарлалтыг өөртөө ашигтайгаар эдэлж болно.
54.3.Хөлөг онгоц эзэмшигчийн хариуцлага гэдэгт хөлөг онгоцонд гаргасан нэхэмжлэлээр хүлээж байгаа хариуцлага хамаарна.
54.4.Хязгаарлалтад хамрагдах нэхэмжлэлийн хариуцлагыг даатгагч нь хариуцлагын хязгаарлалтыг хариуцлагаа даатгуулсан этгээдтэй ижил хэмжээнд эдэлж болно.
54.5.Хариуцлагыг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа нь хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй.