53 дугаар зүйл. Хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн гэрчилгээг хүчингүй болгох
53.1.Хөлөг онгоцны зохион байгуулалт, угсралт, хүчин чадал, зай ашиглалт болон хөлөг онгоц дээр зурагдсан даацын тэмдэглэгээг өөрчилснөөс нийт болон цэвэр багтаамжийг ихэсгэх шаардлага үүссэн тохиолдолд Олон улсын багтаамжийн гэрчилгээ хүчингүй болно.
53.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлээс хасагдсан буюу өөр улсын далбаа мандуулан аялах эрх үүссэн тохиолдолд Олон улсын багтаамжийн гэрчилгээ хүчингүй болно.
Долдугаар дэд бүлэг