52 дугаар зүйл. Хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн гэрчилгээ

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

52 дугаар зүйл. Хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн гэрчилгээ

52.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэх 24 ба түүнээс дээш метрийн урттай бүх хөлөг онгоцны нийт болон цэвэр багтаамжийг Хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн тухай олон улсын конвенцод заасан Хөлөг онгоцны нийт болон цэвэр багтаамжийг тодорхойлох журмын дагуу хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага хэмжиж, хөлөг онгоцонд Олон улсын багтаамжийн хэмжилтийн гэрчилгээ олгоно.

52.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцонд энэ хуулийн 52.1-д заасан гэрчилгээнээс гадна Суэц болон Панамын сувгийн багтаамжийн гэрчилгээ шаардагдах бол хөлөг онгоцны багтаамжийг суваг тус бүрийг харьяалах улсын хууль тогтоомжийн дагуу хэмжинэ.

52.3.Гэрчилгээний загвар нь энэ хуулийн 52.1-д заасан конвенцын хавсралтад заасан загвартай ижил байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.