51 дугаар зүйл. Хөлөг онгоцны даацын тэмдэглэгээний шаардлагаас чөлөөлөх нөхцөл

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Хөлөг онгоцны даацын тэмдэглэгээний шаардлагаас чөлөөлөх нөхцөл

51.1.Ойрын зайны буюу хөрш орон руу хийх нэг удаагийн аялалд хөлөг онгоцыг даацын тэмдэглэгээний олон улсын гэрчилгээ авах шаардлагаас чөлөөлж болно. Ийм хөлөг онгоцонд богино хугацааны даацын тэмдэглэгээний гэрчилгээ, эсхүл чөлөөлөлтийн гэрчилгээ олгоно.

51.2.Далайн захиргаа нь энэ хуулийн 51.1-д зааснаар хөлөг онгоцыг даацын тэмдэглэгээний шаардлагаас чөлөөлсөн тохиолдолд энэ тухай болон чөлөөлсөн үндэслэлийн талаар Олон Улсын Далайн Байгууллагад мэдэгдэнэ.

Зургадугаар дэд бүлэг

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.