9 дугаар зүйл. Хөлөг онгоцны нэр

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Хөлөг онгоцны нэр

9.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц бүр оноосон нэртэй байна. Хөлөг онгоцны нэр нь бусад хөлөг онгоцны нэртэй давхцахгүй байна.

9.2.Хөлөг онгоцны эзэмших эрхийг шилжүүлэх, эсхүл бусад хүлээн зөвшөөрөхүйц нөхцөлд хөлөг онгоцны нэрийг сольж болно. Хөлөг онгоцны нэр сольсон тохиолдолд бүртгэлд тэмдэглэгээ хийж, гэрчилгээг шинээр олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.