8 дугаар зүйл. Хөлөг онгоц дээр Монгол Улсын төрийн далбааг мандуулах

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Хөлөг онгоц дээр Монгол Улсын төрийн далбааг мандуулах

8.1.Монгол Улсын төрийн далбааг мандуулах эрхийг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцонд олгоно.

8.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц Монгол Улсад харьяалагдаж байгааг тодорхойлох бэлгэ тэмдэг нь Монгол Улсын төрийн далбаа байна.

8.3.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц дээр мандуулах Монгол Улсын төрийн далбаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан өнгө, хэлбэр, хэмжээтэй байх бөгөөд Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн З дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын төрийн далбааг дүрсэлж, мандуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.