7 дугаар зүйл. Хөлөг онгоц
7.1.Хөлөг онгоц нь багийн бүрэлдэхүүн болон зорчигчийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах, тээвэрлэж байгаа ачааны аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангах, далайн орчныг бохирдуулахгүй байхад шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
7.2.Далайн аялалд зөвхөн хөвөлтөд тохирсон хөлөг онгоц гарна.