2 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж
2.1.Хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.