26 дугаар зүйл. Үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх этгээдийн мэргэжлийн хариуцлагын даатгал
26.1.Үнэлгээний үйл ажиллагаанд алдаа гаргасны улмаас холбогдох этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна.
26.2.Үнэлгээний үйл ажиллагааг эрхлэх үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд нь даатгалын байгууллагыг өөрөө сонгоно.
26.3.Мэргэжлийн хариуцлагын даатгалын хураамжийн хэмжээг үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд болон даатгалын байгууллага харилцан тохиролцож тогтооно.
26.4.Мэргэжлийн хариуцлагын даатгалын хураамжийн доод хэмжээг Мэргэжлийн байгууллага тогтооно.
26.5.Үйлчлүүлэгч, захиалагчийн тусгайлсан шаардлагаар тухайн үнэлгээний ажлыг мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулж болно.