25 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний мэдээллийн сан
25.1.Мэргэжлийн байгууллага нь үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход ашиглах зорилгоор хөрөнгийн үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлнэ.
25.2.Хөрөнгийн үнэлгээний мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:
25.2.1.зах зээлийн үнийн судалгааны байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл;
25.2.2.хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээсэн зах зээлийн үнэ, ханшийн талаарх мэдээ, мэдээлэл;
25.2.3.үнэлгээчний хийсэн хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаарх мэдээлэл;
25.2.4.эд хөрөнгийн бүртгэлийн цахим мэдээллийн сангаас авсан мэдээлэл;
25.2.5.хөрөнгийн үнэлгээнд ашиглаж болох бусад мэдээ, мэдээлэл.
25.3.Хөрөнгийн үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон журмыг Засгийн газар батална.