3.4 дугаар зүйл. Зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3.4 дугаар зүйл. Зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах

1.Хуульд заасан тохиолдолд эрх бүхий этгээд нь зөвшөөрөл эзэмшигчид тавигдах тусгай шаардлага, нөхцөлийг хэрэгжүүлэх зорилгоор зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулж болно.

2.Гэрээний нөхцөл, шаардлага, гэрээ байгуулахтай холбоотой харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

3.Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.9, 3.10, 3.11, 3.12, 3.13, 3.14, 3.15, 3.16, 3.17, 3.18, 3.19, 3.20, 3.21, 3.22 дахь заалт, 14 дэх хэсгийн 14.25, 14.28, 14.32, 14.33, 14.34 дэх заалтад тусгагдсан тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд, тусгай зөвшөөрөл эзэмшигч, аймаг, нийслэлийн Засаг дарга гурвалсан гэрээ байгуулж ажиллана. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэрээний загварыг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон аймаг, нийслэлийн Засаг дарга хамтран батална. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ, ЭЗЭМШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА, ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.