3.3 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох эрх шилжүүлэх
1.Хуульд заасан тохиолдолд эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн төрийн холбогдох байгууллага, албан тушаалтан, эсхүл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.7-д заасан хуулийн этгээдэд шилжүүлж болно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.Эрх шилжүүлэн авсан этгээд энэ хуулийн 3.2 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ.
3.Энэ зүйлийн 1-д заасан эрх шилжүүлэх журмыг Засгийн газар батална.
4.Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох эрхээ бусдад шилжүүлсэн бол шийдвэрийг байгууллагын цахим хуудсанд байршуулж, энэ тухай нийтэд мэдээлнэ.
5.Зөвшөөрөл олгох эрхийг хууль бусаар шилжүүлсний улмаас бусдад учирсан хохирлыг тухайн эрх шилжүүлсэн этгээд хариуцна.