4.2 дугаар зүйл. Зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4.2 дугаар зүйл. Зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

1.Зөвшөөрөл эзэмшигч дараах эрхийг эдэлнэ:

1.1.зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг эрхлэх;

1.2.зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах;

1.3.зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон мэдээлэл, лавлагааг авах;

1.4.хуульд заасны дагуу зөвшөөрлийг бусдад шилжүүлэх;

1.5.зөвшөөрлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулсан тухайн зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл бүрэн бус, алдаатай, буруу бол залруулах талаар эрх бүхий этгээдэд хүсэлт гаргах;

1.6.эрх бүхий этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, шийдвэрийн талаар холбогдох хуульд заасны дагуу гомдол гаргах;

1.7.хуульд заасан бусад.

2.Зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:

2.1.хуульд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх;

2.2.тухайн үйл ажиллагааг эрхлэх хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах;

2.3.хуулиар хориглосон, эсхүл хязгаарласан тохиолдолд зөвшөөрөлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхгүй байх;

2.4.хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг байнга эрхлэн явуулах;

2.5.зөвшөөрлийг эрх бүхий этгээдээс авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ тухай татварын албанд мэдэгдэж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлэх;

2.6.санхүүгийн үйлчилгээний зөвшөөрөл эзэмшигч мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх хууль тогтоомжийг сахин биелүүлэх;

2.7.үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандарт, техникийн зохицуулалтыг дагаж мөрдөх; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.8.зөвшөөрлийн хүрээнд хэрэглэгчийг ялгаварлахгүйгээр тухайн үйлчилгээгээр шуурхай хангах;

2.9.хуульд заасан бусад.

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ ЖУРАМ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.