8.1 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн жагсаалт

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8.1 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн жагсаалт

1.Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

Тусгай зөвшөөрөл Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 1.1.нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргах Засгийн газар 1.2.амьтныг сэргээн нутагшуулах Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.3.амьтан тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, импортлох Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.4.ан, амьтны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.5.аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.6.байгаль орчны аудит хийх Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.7.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.8.генетикийн нөөц, генетикийн нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.9.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.10.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодисыг системээс юүлэх, цэвэрлэх, дахин боловсруулах, дахин цэнэглэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, засвар үйлчилгээ хийх, устгах Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.12.усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.13.харь амьтныг нутагшуулах, өсгөж үржүүлэх Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.14.химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.15.ховор амьд амьтны цуглуулга хийх Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.16.ховор ургамлыг эм үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.17.хувиргасан амьд организмыг экспортлох, импортлох, дамжин өнгөрүүлэх Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.18.тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.19.ургамлыг гадаад улсад гаргах Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 1.20.олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хавсралтад заасан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, реэкспортлох, импортлох Удирдан зохицуулах зөвлөл 1.21.газар эзэмших, ашиглах Тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч 1.22.энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга 1.24.үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих Тухайн сум, дүүргийн Засаг дарга 1.25.элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах Тухайн сум, дүүргийн Засаг дарга 1.26.цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах Тухайн аймаг, нийслэлийн байгаль орчны алба 1.27.хоногт 50-100 шоометр ус ашиглах Тухайн аймаг, нийслэлийн байгаль орчны алба 1.28.хоногт 100 шоометрээс их ус ашиглах Тухайн сав газрын захиргаа 1.29.ойн дагалт баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах Тухайн ойн анги, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч /Энэ "1.14" дэх заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ "1.11", "1.23" дахь заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ "1.30, 1.31" дэх заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

Тусгай зөвшөөрөл Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 2.1.банк байгуулах Монголбанк 2.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх Монголбанк 2.3.зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх Монголбанк 2.4.систем ажиллуулах Монголбанк 2.5.төлбөрийн үйлчилгээ үзүүлэх Монголбанк 2.6.андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.7.банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.8.банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.9.банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.10.банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.11.банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.12.барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.13.даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.14.даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.15.даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.16.ердийн, урт хугацааны, давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.17.кастодианы үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.18.санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.19.үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.20.үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.21.үнэт цаасны арилжаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.22.үнэт цаасны арилжааны тооцооны үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.23.үнэт цаасны арилжааны төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.24.үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.25.үнэт цаасны дилерийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.26.үнэт цаасны итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.27.үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.28.үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.29.үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.30.хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.31.хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.32.хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.33.хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.34.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.35.хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.36.хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо /Энэ "2.37, 2.38" дахь заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

Тусгай зөвшөөрөл Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 3.1.бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 3.2.бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн барилгын ажил эрхлэх Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 3.3.даацын хийц, бүтээц, эдлэхүүн, материал, түүний түүхий эд болон шатамхай, химийн хортой, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 3.4.геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 3.5.өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 3.6.газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх олгох Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 3.7.газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 3.8.хот байгуулалтын баримт бичиг боловсруулах Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 3.9.бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөл 3.10.бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөл 3.11.бохир ус татан зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөл 3.12.бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөл 3.13.бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөл 3.14.зөөврийн ус хангамжийн үйлчилгээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөл 3.15.орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөл 3.16.ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөл 3.17.ус олборлох, цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөл 3.18.ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийх үйлчилгээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөл 3.19.хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөл 3.20.хот, суурины ус түгээх байрны ашиглалт, засвар, үйлчилгээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөл 3.21.цэвэр ус дамжуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөл 3.22.цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөл /Энэ “3.4, 3.6, 3.7” дахь заалтад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Батлан хамгаалахын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно: Тусгай зөвшөөрөл Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 4.1.цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг экспортлох, импортлох Засгийн газар 4.2.тогтоосон агаарын хаалганаас гадуур нэвтрэх агаарын хөлөгт зөвшөөрөл олгох Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага 4.3.хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, эсхүл Хил хамгаалах ерөнхий газар /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.Зам, тээврийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

/Энэ "5.1" заалтын "Засгийн газар" гэснийг "Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ /Энэ "5.7" заалтын "тээвэрлэлтийн" гэснийг "тээвэрлэгчийн" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ /Энэ “5.12” заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Санхүү, эдийн засаг, гааль, хөрөнгө оруулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

Тусгай зөвшөөрөл Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 6.1.аудитын үйл ажиллагаа эрхлэх Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 6.2.гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 6.3.үнэт цаас үйлдвэрлэх Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 6.4.хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 6.5.эд мөнгөний хонжворт сугалаа гаргах Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 6.6.татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 6.7.гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх Гаалийн удирдах төв байгууллага 6.8.гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах Гаалийн удирдах төв байгууллага 6.9.гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах Гаалийн удирдах төв байгууллага 6.10.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах Гаалийн удирдах төв байгууллага 6.11.гаалийн тусгай бүс байгуулах Гаалийн удирдах төв байгууллага 6.12.татваргүй барааны дэлгүүр ажиллуулах Гаалийн удирдах төв байгууллага

7.Соёл, боловсролын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

Тусгай зөвшөөрөл Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 7.1.гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 7.2.их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 7.3.олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 7.4.төрийн өмчийн бус мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 7.5.музейн үйл ажиллагаа эрхлэх Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 7.6.цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга 7.7.ерөнхий боловсролын сургууль байгуулах Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга 7.8.хүүхэд харах үйлчилгээ эрхлэх Тухайн сум, дүүргийн Засаг дарга 7.9.гадаадын хуулийн этгээд Монгол Улсад боловсролын байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа эрхлэх Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл /Энэ "7.3" дахь заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ "7.10, 7.11, 7.12" дахь заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

Тусгай зөвшөөрөл Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 8.1.газрын тос борлуулах зориулалт бүхий дамжуулах хоолой барих Засгийн газар 8.2.үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх Засгийн газар 8.3.хүн амын эрүүл мэнд, мал, ан амьтан, байгаль орчинд онцгой нөлөө бүхий хортой бодисыг хамгаалан булахад зориулан газрын хэвлийг ашиглуулах Засгийн газар 8.4.бүх төрлийн шатахууны бөөний, жижиглэнгийн худалдаа эрхлэх Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 8.5.бүх төрлийн шатахууныг импортлох Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 8.6.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 8.7.газрын тос, уламжлалт бус газрын тос хайх, ашиглах Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 8.8.пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 8.9.үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил явуулах Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 8.10.үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 8.11.төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх Хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 8.12.үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх, үйлдвэрлэл эрхлэх Хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 8.13.байгалийн байдлаараа оршиж байгаа газрын тосны хураагуурын орон зайд газрын тос хадгалах Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 8.14.ашигт малтмал ашиглах Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 8.15.ашигт малтмал хайх Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 8.16.цацраг идэвхт ашигт малтмал ашиглах Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 8.17.цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 8.18.цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 8.19.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 8.20.цацрагийн үүсгүүрийг тээвэрлэх, импортлох, экспортлох 8.21.цацрагийн үүсгүүрийг угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах 8.22.цацрагийн үүсгүүрийн хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа эрхлэх 8.23.цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах 8.24.цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах Цөмийн энергийн комисс 8.25.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлах Цөмийн энергийн комисс 8.26.цөмийн төхөөрөмж ашиглах Цөмийн энергийн комисс 8.27.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах Цөмийн энергийн комисс 8.28.ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийг ашиглуулах Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга 8.29.түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга 8.30.түгээмэл тархацтай ашигт малтмал хайх Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга /Энэ "8.20", "8.21, 8.22, 8.23" дахь заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.Харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

Тусгай зөвшөөрөл Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 9.1.тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 9.2.арилжааны радио, телевизийн үйлчилгээ эрхлэх Харилцаа холбооны зохицуулах хороо 9.3.мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэх Харилцаа холбооны зохицуулах хороо 9.4.харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх Харилцаа холбооны зохицуулах хороо 9.5.олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх Харилцаа холбооны зохицуулах хороо 9.6.олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх Харилцаа холбооны зохицуулах хороо 9.7.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх Харилцаа холбооны зохицуулах хороо 9.8.радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах Харилцаа холбооны зохицуулах хороо 9.9.радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх Харилцаа холбооны зохицуулах хороо 9.10.сансрын холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх Харилцаа холбооны зохицуулах хороо 9.11.харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх Харилцаа холбооны зохицуулах хороо 9.12.харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх Харилцаа холбооны зохицуулах хороо 9.13.дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэх Харилцаа холбооны зохицуулах хороо 9.14.төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ эрхлэх Харилцаа холбооны зохицуулах хороо 9.15.улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх Харилцаа холбооны зохицуулах хороо

10.Хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

Тусгай зөвшөөрөл Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 10.1.Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

11.Хууль зүйн болон нийтлэг бусад асуудлаар доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

Тусгай зөвшөөрөл Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 11.1.иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, худалдах Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 11.2.сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 11.3.тамга, тэмдэг үйлдвэрлэх Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 11.4.төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 11.5.иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг худалдах төв нээх, салбар нээх Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 11.6.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 11.7.архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 11.8.гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 11.9.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 11.10.галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх Цагдаагийн төв байгууллага 11.11.хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх Цагдаагийн төв байгууллага 11.12.нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар зар сурталчилгаа байрлуулах Тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар 11.13.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх Хуульчдын холбоо /Энэ хэсгийн 11.4 дэх заалтыг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ /

12.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

/Энэ хэсгийн "12.4-12.13" гэсэн дугаарлалтыг "12.5-12.14" гэж 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ "12.1, 12.4" дэх заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ "12.12" дахь заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийн 12.6 дахь заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.Эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

Тусгай зөвшөөрөл Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 13.1.сувилах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 13.2.сэргээн засах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 13.3.эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 13.4.эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 13.5.эх барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 13.6.мансууруулах бодис бүхий ургамал ашиглаж эм бэлтгэн найруулах Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 13.7.эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ эрхлэх Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 13.8.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхлэх Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар 13.9.сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээ эрхлэх Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар 13.10.сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээ эрхлэх Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар 13.11.түргэн тусламжийн үйлчилгээ эрхлэх Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар 13.12.эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ эрхлэх Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар 13.13.эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ эрхлэх Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар 13.14.эх барихын тусламж, үйлчилгээ эрхлэх Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар 13.15.ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар 13.16.биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх Эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 13.20.өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхлэх Тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар /Энэ "13.16" дахь заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./ /Энэ "13.6", "13.7" дахь заалтуудыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./ /Энэ "13.15" дахь заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ "13.17" "13.18", "13.19" дахь заалтуудыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.Эрчим хүчний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

Тусгай зөвшөөрөл Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 14.1. 0.1-5МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.2. 0.1-100МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.3. 100МВт-аас дээш эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.4. 0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.5. 0.4-35кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.6. 0.4-110кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.7. 220 кВ болон түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.8. 0.07-1.6 МПа даралттай зуухны угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.9. 0.07-4.0 МПа даралттай зуухны угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.10. 0.07-8.0 МПа даралттай зуухны угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.11. 8.0 МПа-аас дээш даралттай зуухны угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.12. 0.07-1.6 МПа даралттай даралтат савны угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.13. 0.07-4.0 МПа даралттай даралтат савны угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.14. 0.07-8.0 МПа даралттай даралтат савны угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.15. 8.0 МПа-аас дээш даралттай даралтат савны угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.16. 0.07-1.6 МПа даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.17. 0.07-4.0 МПа даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.18. 0.07-8.0 МПа даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.19. 8.0 МПа-аас дээш даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.20. 4.0 МПа-аас доош кгх/см2 даралтад ажилладаг тоноглолын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.21. 4.0 МПа-аас дээш кгх/см2 даралтад ажилладаг тоноглолын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.22.эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 14.23.цахилгаан үйлдвэрлэх Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл 14.24.цахилгаан дамжуулах Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл 14.25.цахилгаан түгээх Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл 14.26.дулаан үйлдвэрлэх Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл 14.27.дулаан дамжуулах Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл 14.28.дулаан түгээх Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл 14.29.диспетчерийн зохицуулалт хийх Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл 14.30.цахилгаан импортлох, экспортлох Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл 14.31.эрчим хүчний барилга байгууламж барих Улсын хилийг дайран өнгөрөх шугам, 5 МВт-аас дээш хүчин чадалтай эрчим хүчний барилга байгууламж барих бол төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр Зохицуулах хороо 14.32.эрчим хүчээр зохицуулалттай хангах Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл 14.33.эрчим хүчээр зохицуулалтгүй хангах Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл 14.34.хийгээр хангах Улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.