8.2 дугаар зүйл. Энгийн зөвшөөрлийн жагсаалт
1.Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:
Энгийн зөвшөөрөл Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 1.1.амьтны цуглуулгыг гадаадад гаргах Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.2.гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой шинжилгээ судалгаа явуулах Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.3.харь ургамлыг байгальд тарималжуулах Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.4.нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.5.нэн ховор амьтныг эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнах, барих Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.6.тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулах Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.7.эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор амьтныг агнах, барих Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 1.8.байгалийн ойгоос зулзаган модыг шилжүүлэн суулгах Тухайн аймаг, нийслэлийн Байгаль орчны газар 1.9.газар эзэмших, ашиглах Тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч 1.10.агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах Тухайн сум, дүүргийн Засаг дарга 1.11.амьтныг эзэмших, ашиглах Тухайн сум, дүүргийн Засаг дарга 1.12.ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих Тухайн сум, дүүргийн Засаг дарга 1.13.ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор ашиглах Тухайн сум, дүүргийн Засаг дарга 1.14.хоногт 50 шоометрээс бага ус ашиглах Тухайн сум, дүүргийн Засаг дарга 1.15.хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч хуулийн этгээд ус ашиглах Тухайн сав газрын захиргаа /Энэ "1.16" дахь заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:
Энгийн зөвшөөрөл Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 2.1.аутсорсингийн үйлчилгээ авах Монгол банк 2.2.банк, түүний салбар байгуулах, гадаад улсад банк, банкны салбар байгуулах Монгол банк 2.3.банк шинээр хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах Монголбанк 2.4.банкийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах Монголбанк 2.5.банкан дахь үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах Монголбанк 2.6.банк шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтэц өөрчлөгдөх, аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох Монголбанк 2.7.банкны нэр, байршлыг өөрчлөх Монголбанк 2.8.банкны үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн үйлчилгээ, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хамаарал бүхий үйл ажиллагаа Монголбанк 2.9.банк гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах Монголбанк 2.10.банк гадаад төлбөр тооцоо хийх Монголбанк 2.11.гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх Монголбанк 2.12.банк зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах Монголбанк 2.13.зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах Монгол банк 2.14.банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх Монголбанк 2.15.мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх Монголбанк 2.16.банк мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх Монголбанк 2.17.мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх Монголбанк 2.18.төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх Монголбанк 2.19.банк төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх Монголбанк 2.20.төлбөрийн хэрэгсэл гаргах, хүлээн авах Монголбанк 2.21.банк үнэт зүйл хадгалах Монголбанк 2.22.банк үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах Монгол банк 2.23.банк өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах Монголбанк 2.24.банк санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх Монголбанк 2.25.цахим мөнгө гаргах Монголбанк 2.26.албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.27.албан журмын даатгагчдын холбооны дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах Санхүүгийн зохицуулах хороо 2.28.банк бус санхүүгийн салбар, төлөөлөгчийн газар, нэгж нээх Санхүүгийн зохицуулах хороо 2.29.банк бус санхүүгийн төлбөрийн баталгаа гаргах Санхүүгийн зохицуулах хороо 2.30.банк бус санхүүгийн төлбөр тооцооны хэрэгсэл гаргах Санхүүгийн зохицуулах хороо 2.31.банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх Санхүүгийн зохицуулах хороо 2.32.банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг өөрчлөх Санхүүгийн зохицуулах хороо 2.33.банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах Санхүүгийн зохицуулах хороо 2.34.банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах Санхүүгийн зохицуулах хороо 2.35.банк бус санхүүгийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.36.гадаадын даатгагч Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.37.гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.38.даатгагч нь өөрийн салбар, төлөөлөгчийн газраа гадаад улсын нутаг дэвсгэрт нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа явуулах Санхүүгийн зохицуулах хороо 2.39.даатгагчийн үйл ажиллагааны аливаа хэсгийг бусад этгээдэд шилжүүлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.40.даатгагчийн үйл ажиллагааны аливаа хэсгийг бусад этгээдийн үйл ажиллагаатай нэгтгэх Санхүүгийн зохицуулах хороо 2.41.даатгагч нь өөрийн салбар, төлөөлөгчийн газраа нээх Санхүүгийн зохицуулах хороо 2.42.даатгалын байгууллагын нэр, байршлыг өөрчлөх Санхүүгийн зохицуулах хороо 2.43.даатгалын байгууллагын дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах Санхүүгийн зохицуулах хороо 2.44.даатгалын байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах Санхүүгийн зохицуулах хороо 2.45.нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээл дээр санал болгох, худалдах Санхүүгийн зохицуулах хороо 2.46.тусгай зөвшөөрөл аваагүй гадаадын даатгагчтай даатгалын гэрээ байгуулах Санхүүгийн зохицуулах хороо 2.47.үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай этгээдийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэх Санхүүгийн зохицуулах хороо 2.48.үнэт цаасны танилцуулгад өөрчлөлт оруулах Санхүүгийн зохицуулах хороо 2.49.үнэт цаасны хоёрдогч зах зээлд үнэт цаасыг арилжих Санхүүгийн зохицуулах хороо 2.50.үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрыг байгуулах Санхүүгийн зохицуулах хороо 2.51.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх Санхүүгийн зохицуулах хороо
3.Барилга, хот байгуулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:
Энгийн зөвшөөрөл Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 3.1.цөмийн болон дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц, төмөр зам, нисэх онгоцны буудал, метро, улс дамнасан нефть болон хийн хоолой, газрын тосны боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой зэрэг улсын чанартай барилга байгууламжид барилгын ажлын зөвшөөрөл олгох Засгийн газар 3.2.барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг хэвлэх Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 3.3.барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга
4.Зам, тээврийн хөгжлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:
Энгийн зөвшөөрөл Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 4.1.барилга байгууламж барих, өргөтгөх, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар төрийн өмчийн авто замыг сэтлэх, орц, гарц гаргах Зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэлийн Засаг дарга 4.2.олон улсын нислэг үйлдэх Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 4.3.Монгол Улсын иргэний нисэхийн зориулалтаар ашиглаж буй агаарын зай болон агаарын замд буудлага, дэлбэлэлт хийх, пуужин харвах зэргээр нислэгт аюул учруулж болзошгүй үйл ажиллагаа явуулах Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 4.4.тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох Цагдаагийн төв байгууллага 4.5.авто зам, замын байгууламжаар зайлшгүй тохиолдолд даац хэтэрсэн, зөвшөөрөгдсөнөөс илүү овор хэмжээтэй буюу тусгай хамгаалалтгүйгээр гинжит дугуйтай тээврийн хэрэгслээр зорчих Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцсан байгууллага
5.Санхүү, эдийн засаг, гааль, хөрөнгө оруулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:
Энгийн зөвшөөрөл Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 5.2.гадаадын төрийн өмчит хуулийн этгээд уул уурхай, эсхүл банк, санхүү, эсхүл хэвлэл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 5.3.гаалийн түр агуулах ажиллуулах Гаалийн удирдах төв байгууллага 5.4.үнэлгээчний эрх олгох Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага /Энэ "5.2" дахь заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./ /Энэ "5.1" дэх заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.Соёл, боловсролын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:
Энгийн зөвшөөрөл Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд Засгийн газар 6.2.дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 6.3.Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хамтарсан сургууль байгуулах Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 6.4.их сургууль, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулах Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 6.5.магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 6.6.Монгол Улсын нутаг дэвсгэрт палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 6.7.Монгол Улсын нутаг дэвсгэрт соёлын биет бус өвийн судалгаа хийх Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 6.8.нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 6.9.соёлын биет өвийг сэргээн засварлах Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 6.10.соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 6.11.соёлын биет өвийг зөөж тээвэрлэх Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 6.12.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, палеонтологи, археологийн олдворыг судалж шинжлүүлэх, сэргээн засварлах, гадаад улсад үзэсгэлэнд гаргах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэх Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 6.13.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авалт хийх Кино урлагийн зөвлөл /Энэ "6.12" дахь заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ "6.1" дэх заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ "6.14" дахь заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:
Энгийн зөвшөөрөл Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 7.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх Цагдаагийн төв байгууллага 7.2.хуулийн этгээд нь хэрэгцээнээс илүүдэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг худалдан авах, эрх бүхий байгууллагад худалдах Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /Энэ "7.2" дахь заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.Харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.Хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:
Энгийн зөвшөөрөл Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 9.1.гадаад ажилтныг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр урих Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 9.2.гадаад ажилтан Монгол Улсад хөдөлмөр эрхлэх Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
10.Хууль зүйн болон нийтлэг бусад асуудлаар доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:
Энгийн зөвшөөрөл Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд 10.1.гадаадын иргэн улсын онц чухал обьектод ажиллах Засгийн газар 10.2.төрийн архивын сан хөмрөгийн баримтыг гадаадад түр гаргах Засгийн газар 10.3.нотариатын үйл ажиллагаа эрхлэх Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 10.4.улсын хилийн зурваст нэвтэрч ажил, үйлдвэрлэл явуулах Улсын хил хамгаалах байгууллага 10.5.хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суудаггүй иргэн, байрладаггүй аж ахуйн нэгж, байгууллага нь улсын хилийн бүсэд нэвтэрч ажил, үйлдвэрлэл явуулах Улсын хил хамгаалах байгууллага 10.6.давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-иос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авах, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 10.7.зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлт хийх 10.8.ан агнах зорилгоор галт зэвсэг улсын хилээр оруулах, гаргах Цагдаагийн төв байгууллага 10.9.галт зэвсгийн гэрчилгээ олгох Цагдаагийн төв байгууллага 10.10.галт зэвсэг худалдан авах Цагдаагийн төв байгууллага /Энэ "10.12" дахь заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ "10.6" дахь заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./ /Энэ "10.11" дэх заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ "10.13, 10.14, 10.15" дахь заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ "10.7" дахь заалтад 2024 оны 07 дугаар сарын10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:
/Энэ "11.7", "11.8" дахь заалтуудыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.Эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:
Энгийн зөвшөөрөл Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /Энэ “12.1” дэх заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ "12.1" дэх заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ЗӨВШӨӨРЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ