9.3 дугаар зүйл. Зөвшөөрөл шинээр бий болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг өөрчлөхөд дүгнэлт гаргах

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9.3 дугаар зүйл. Зөвшөөрөл шинээр бий болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг өөрчлөхөд дүгнэлт гаргах

1.Зөвлөл шинээр бий болгох зөвшөөрлийн талаар дүгнэлт гаргахдаа энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 14-т заасан зарчмыг баримтална.

2.Зөвлөл шинээр бий болгох зөвшөөрлийн талаарх дүгнэлтийг дараах шалгуур үзүүлэлтээр гаргана:

2.1.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хамгаалахад тухайн шинээр бий болгох зөвшөөрөл шаардлагатай эсэх;

2.2.энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн жагсаалттай давхардах, уялдах эсэх;

2.3.зөвшөөрлийн ангилалд үндэслэн тухайн зөвшөөрлийн хэрэгцээ, шаардлага, эрсдэлийн түвшин, үнэлгээтэй уялдах эсэх;

2.4.эдийн засаг, аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөлөл;

2.5.тухайн шинээр бий болгох зөвшөөрөлтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагаас гарах зардал;

2.6.хууль санаачлагчаас Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасны дагуу хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулсан эсэх.

3.Энэ зүйлийн 2-т заасан дүгнэлтийг энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5.3-т заасан санал, дүгнэлтийн хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.