9.2 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх
1.Зөвлөл зөвшөөрөл, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь энэ хуулийн зорилго, зарчим, нөхцөл, шаардлагад нийцэж байгаа эсэхэд энэ хуулийн 9.3 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтээр хяналт шинжилгээ, үнэлгээг гурван жил тутам хийнэ.
2.Зөвлөл энэ зүйлийн 1-д заасны дагуу хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн тухайн зөвшөөрлийг хэвээр үлдээх, эсхүл зөвшөөрлийг нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх, эсхүл зөвшөөрлийн жагсаалтаас хасах, өөрчлөх асуудлаар хуулийн төсөл боловсруулах эсэх талаар дүгнэлт гаргана.