21 дугаар зүйл. Хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс
21.1.Хувийн өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр хийсэн өмгөөллийн хувийн хэргийг холбогдох журмын дагуу бүрдүүлж, тайланг батлагдсан маягтын дагуу гаргаж, тогтоосон хугацаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад ирүүлнэ.
21.2.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага нь энэ хуулийн 21.1-д заасан баримт бичгийг үндэслэн гэрээг дүгнэх бөгөөд энэ нь өмгөөллийн хөлс олгох үндэслэл болно.
21.3.Хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНХҮҮЖИЛТ, БУСАД БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО