23 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай харилцах

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай харилцах

23.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд дараах байдлаар дэмжлэг үзүүлнэ:

23.1.1.салбарыг стандартын шаардлага хангасан ажлын байр, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслээр хангах;

23.1.2.хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тухайн нутаг дэвсгэрт ажиллахаар томилогдсон улсын өмгөөлөгчийг орон байраар хангахад дэмжлэг үзүүлэх.

23.2.Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын салбарын өмгөөлөгч, ажилтныг орон сууц, тээврийн хэрэгслээр хангах, улсын өмгөөлөгч, түүний гэр бүлийн гишүүнд дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.