24 дугаар зүйл. Хуульчдын холбооноос хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай харилцах

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Хуульчдын холбооноос хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай харилцах

24.1.Хуульчдын холбоо нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд дараах байдлаар хамтран ажиллана:

24.1.1.улсын өмгөөлөгчийг хуульчийн үргэлжилсэн болон мэргэшүүлэх сургалт зохион байгуулахад хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;

24.1.2.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах.

24.2.Улсын өмгөөлөгчийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн бол шийдвэрийг гарсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад ирүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.