25 дугаар зүйл. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай харилцах

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай харилцах

25.1.Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд дараах байдлаар хамтран ажиллана:

25.1.1.Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах;

25.1.2.улсын өмгөөлөгчид үзүүлэх хөнгөлөлт, урамшууллын тогтолцоог бий болгох.

25.2.Энэ хуулийн 25.1.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын захирал, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч хамтран батална.

25.3.Улсын өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон, дуусгавар болгосон, түдгэлзүүлсэн бол шийдвэрийг гарсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад ирүүлнэ.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.