26 дугаар зүйл. Хууль зүйн туслалцааны мэдээллийн сан

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Хууль зүйн туслалцааны мэдээллийн сан

26.1.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага нь хууль зүйн туслалцааны мэдээллийн сантай байна.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасан мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хамгаалах, мэдээлэл солилцох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

26.3.Мэдээллийн санд холбогдох байгууллага болон өмгөөлөгчийн үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлсэн тухай мэдээллийг оруулах үүрэгтэй.

26.4.Өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагааг тогтмол эрхлэх нутаг дэвсгэр, ажлын байрны хаяг, утас, цахим шуудангийн хаягийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад тухай бүр мэдэгдэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.