5 дугаар зүйл. Хууль зүйн туслалцааны төрөл
5.1.Хууль зүйн туслалцаа нь дараах төрөлтэй байна:
5.1.1.хууль зүйн зөвлөгөө өгөх;
5.1.2.өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;
5.1.3.эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх.
5.2.Хууль зүйн зөвлөгөө нь дараах хэлбэртэй байна:
5.2.1.хууль зүйн асуудлаар биечлэн, цахимаар болон харилцаа холбооны хэрэгслээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;
5.2.2.хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах.
Тайлбар: Энэ хуульд заасан "хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичиг" гэж өргөдөл, гомдол, хүсэлт, нэхэмжлэл, тайлбарыг ойлгоно.
5.3.Энэ хуулийн 5.1.3-т заасан хууль зүйн туслалцааг хуульд харшлахгүй арга, хэлбэрээр явуулах бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.