11 дугаар зүйл. Паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах

11.1.Дараах шаардлагыг хангасан хуулийн этгээд парк байгуулах тухай хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

11.1.1.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулсан байх;

11.1.2.Монгол Улсад татвар төлөгч байх;

11.1.3.паркийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүү, эдийн засаг, техник, технологи, менежментийн чадавхтай нэгжтэй байх;

11.1.4.энэ хуулийн 5.2.1-д заасан паркийн үйл ажиллагаа явуулах этгээд нь төрийн өмчит хуулийн этгээд байх.

11.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан баримт бичгээс гадна доор дурдсан баримт бичгийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

11.2.1.паркийн нэгжийн техник, эдийн засгийн үндэслэл;

11.2.2.паркийн хөгжлийн төлөвлөгөө;

11.2.3.паркийн нэгжийн техник, технологийн түвшний үнэлгээ;

11.2.4.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

11.2.5.гэрээ байгуулах паркийн нэгжийн жагсаалт;

11.2.6.тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал.

11.3.Энэ хуулийн 7.1.2-т заасан тусгай зөвшөөрлийг 15 хүртэл жилийн хугацаатайгаар олгоно.

11.4.Тусгай зөвшөөрлийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага паркийн удирдлагатай тусгай зөвшөөрлийн хугацаагаар гэрээ байгуулна.

11.5.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 11.4-т заасан гэрээг жил бүр дүгнэж, Засгийн газарт танилцуулна.

11.6.Энэ хуулийн 11.3-т заасан хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтээ, холбогдох баримт бичгийн хамт төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

11.7.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 11.6-д заасан хүсэлтийг хүлээн авч, гэрээг дүгнэн, үр ашигтай хэрэгжүүлсэн гэж үзсэн бол тусгай зөвшөөрлийг 15 хүртэл жилийн хугацаагаар сунгах саналыг гаргаж, Засгийн газар уг саналыг үндэслэн сунгах эсэхийг шийдвэрлэнэ.

11.8.Паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг нэг удаа 15 жилээр сунгана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.9.Төрийн захиргааны төв байгууллага паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах саналыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан магадлан шалгах ажиллагаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор Засгийн газарт хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.10.Засгийн газар энэ хуулийн 11.8-д заасан асуудлыг ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, шийдвэр гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.