12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох

12.1.Холбогдох хуульд заасан эрх бүхий байгууллага паркийн үйл ажиллагаанд дараах зөрчил илэрсэн талаар дүгнэлт гаргасан бол тухайн хуулийн этгээдэд олгосон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналаа төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

12.1.1.паркийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа эрхлээгүй болон төлөвлөгөөнд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн;

12.1.2.төрөөс үзүүлсэн дэмжлэгийг зориулалтын бусаар ашигласан;

12.1.3.гэрээнд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа эхлээгүй;

12.1.4.хууль болон гэрээнд заасан бусад тохиолдолд.

12.2.Энэ хуулийн 12.1 дэх хэсэг, эсхүл Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн энэ хуулийн 7.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.

12.3.Энэ хуулийн 17 дугаар зүйл, эсхүл Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 7.1.2-т заасны дагуу хүчингүй болгоно.

12.4.Энэ хуулийн 12.2-т заасан түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 7.1.2-т заасны дагуу сэргээнэ.

12.5.Энэ хуулийн 12.3-т заасан нөхцөл үүссэн бол төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан хугацаа дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан Засгийн газарт хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.6.Засгийн газар энэ хуулийн 12.5-д заасан асуудлыг ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, шийдвэр гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

ПАРКИЙН УДИРДЛАГА, НЭГЖ ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.