13 дугаар зүйл. Паркийн удирдлага, нэгж түүний эрх, үүрэг
13.1.Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компанийн хэлбэртэй байна.
13.2.Паркийн удирдлагын зохион байгуулалт, засаглал, хяналт, үйл ажиллагаатай холбоотой бусад харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна.
13.3.Паркийн удирдлага дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
13.3.1.төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах;
13.3.2.паркийн нэгжтэй техник, эдийн засгийн үндэслэл, техник, технологийн түвшний болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангуулах;
13.3.3.энэ хуулийн 13.3.2-т заасны дагуу гэрээ байгуулснаар паркийн нэгжид үйлчилгээ үзүүлсний хураамж авах;
13.3.4.паркийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шаардагдах дэд бүтцийг барьж байгуулах, эзэмших, түүний хэвийн үйл ажиллагааг хангах;
13.3.5.паркийн зориулалтаар олгогдсон тусгай хэрэгцээний газрыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах, паркийн нэгжид газрыг гэрээний үндсэн дээр ашиглуулах;
13.3.6.энэ хуулийн 8.1.2-т заасан мэдээллийн санд паркийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх, авах;
13.3.7.энэ хуулийн дагуу үзүүлэх дэмжлэгийг авах;
13.3.8.паркийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд үндэслэн паркийн нэгжид хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүнээ борлуулах, хүний нөөцийг бүрдүүлэх, санхүүгийн үйлчилгээ авахад зуучлах, бусад шаардлагатай үйлчилгээ үзүүлэх.
13.4.Паркийн нэгж дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
13.4.1.паркийн удирдлагатай энэ хуулийн 13.3.2, 13.3.5-д заасан гэрээ байгуулж, паркийн удирдлагыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;
13.4.2.энэ хуулийн дагуу үзүүлэх дэмжлэгийг авах;
13.4.3.энэ хуулийн 8.1.2-т заасан мэдээллийн санд паркийн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх, авах;
13.4.4.энэ хуулийн 13.3.3-т заасан гэрээний дагуу холбогдох хураамжийг төлөх;
13.4.5.паркийн удирдлагатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах;
13.4.6.паркийн дэд бүтцийг тэгш эрхтэй ашиглах.
13.5.Энэ хуулийн 13.3.5-д заасан гэрээнд ашиглуулах газрын хэмжээ, байршил, хугацааг тусгасан байна.
13.6.Паркийн нэгжээс паркийн удирдлагад төлөх хураамжийн хэмжээ, төлөх журмыг Засгийн газар тогтооно.